Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

100 өрхийн гишүүдийн эрүүл мэнд, боловсролыг сайжруулах төсөл хэрэгжинэ

Дэлхий дахинаа ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг "FXB Internetional" төрийн бус байгууллага Монгол дахь анхны төслөө Дорноговь аймгаас эхлүүллээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 өрхийн гишүүдийн эрүүл мэнд, боловсролыг сайжруулах төсөл хэрэгжинэ
100 өрхийн гишүүдийн эрүүл мэнд, боловсролыг сайжруулах төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахинаа ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг "FXB Internetional" төрийн бус байгууллага Монгол дахь анхны төслөө Дорноговь аймгаас эхлүүллээ.

Дорноговь аймгийн хэмжээнд нэн ядуу 100 айл өрхийг сум, багтай хамтран сонгож, тухайн айл өрхүүдийн сарын орлого, амьдралын хэв маягийг судалсны үндсэн дээр хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол, эрүүл орчин гэсэн дөрвөн гол зүйл дээр анхаарч ажиллахаар хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Цэцэгмаа болон төслийн менежер Ж.Эрдэнэтуяа нар энэ сарын 17-ны өдөр үзэглэсэн байна.

Хуваалцах