Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“1000 аавын чуулган” боллоо

Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил төлөвшлийн хамгийн том хүч болсон аавуудын манлайлал, үлгэр дуурайл, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд “1000 аавын” чуулганы зорилго оршиж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“1000 аавын чуулган” боллоо
“1000 аавын чуулган” боллоо. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг СТӨ-нд өчигдөр амжилттай зохион байгууллаа.

Боловсролын харилцаанд оролцогчдын чухал хэсэг нь гэр бүл бөгөөд гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин юм. Хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүмүүс бол аавууд.

Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил төлөвшлийн хамгийн том хүч болсон аавуудын манлайлал, үлгэр дуурайл, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд “1000 аавын” чуулганы зорилго оршиж байна.

Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон аавууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нийлсэн 1350 хүн оролцсон юм. Монгол хүн хүн аян нь сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-иас эхлэн хүүхдийн хүмүүжил нэгт тавигдаж, ирээдүйн Монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөр юм.

Аавуудын чуулганаар нийгэмд Монгол хүнээ бэлтгэхэд ямар асуудлууд тулгараад байгаа хүүхдийн хүмүүжилд аавын үүрэг роль ямар чухал болохыг, хүүхдийн хүмүүжилд ямар орчин, хүчин зүйл нөлөөлж байгаа, төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж байгааг зөвлөлдсөн маш ач холбогдолтой чуулган анх удаа боллоо.

Хуваалцах