“1000 айл орон сууц” хөтөлбөр хоёр аймагт амжилттай хэрэгжиж байна
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн суурь Хэнтий, Архангай аймагт тавигджээ. Хэнтий аймгийн Чингис хотод эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил энэ оны есдүгээр сард эхэлжээ.
Мэдээллийн алба

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн суурь Хэнтий, Архангай аймагт тавигджээ. Хэнтий аймгийн Чингис хотод эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил энэ оны есдүгээр сард эхэлжээ. Тус орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Дүрт-Уул” ХХК ажиллаж байна. Одоогийн байдлаар нэг ба хоёрдугаар барилгын I давхрын цутгалтын ажил, 1, 2-р барилгын суурийн булалт хийгдэж дуусчээ. Ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Барилгыг ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Харин Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригдах эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил мөн есдүгээр сард эхэлсэн. Энэхүү барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр “Хасү мандал констракшин” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 40 айлын гурван орон сууцны барилга нь гадна ханын өрлөг, цонхны ажил бүрэн хийгдэж дууссан байгаа аж. Мөн гадна пасадны ажил хийгдэж байна. Дээрх барилгуудын дотор сантехникийн ажлаас зоорийн магистрал шугам, халаалт, цэвэр усны босоо шугам хийгдсэн, дотор цахилгаан, холбоо дохиоллын монтажны ажил хийгдэж байна.


















