1000 багш явган аялал хийнэ
10 сарын 5-ны өдрийг Олон улсын багш нарын эрхийг хамгаалах байгууллагын санаачлагаар “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэхээр болсон.
Мэдээллийн алба

10 сарын 5-ны өдрийг Олон улсын багш нарын эрхийг хамгаалах байгууллагын санаачлагаар “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэхээр болсон. Эл өдрийг тохиолдуулан 1000 багш оролцсон “Эрүүл- агаар, Эрүүл орчин, Эрүүл- бие бялдар” сэдэвт явган аяллыг зохион байгуулах гэж байна. Аяллын гол зорилго нь Богдхан уулнаас эрч хүч авч, эрүүл агаарт идэвхтэй амарч аялах, байгаль орчноо цэвэрлэх зорилготой юм. Аялагчид Чингисийн талбайгаас эхлэн, Манзуширын хийд - Төр хурахын ам - Цэцээ гүнгийн оргил гэсэн маршрутаар аялана. Аялалд идэвх санаачлагатай оролцсон дүүргийн боловсролын хэлтсүүдэд шагнал гардуулах ажээ.


















