1000 гаруй оюутныг цагийн ажилд зуучилжээ
Монголын залуучуудын холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг 2013 онд байгуулсан.
Мэдээллийн алба

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж 2013 оноос хойш 1000 гаруй оюутныг цагийн ажилд зуучилжээ.
Монголын залуучуудын холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг 2013 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд оюутан залуучуудыг түр болон байнгын ажлын байранд зуучлах олон шат дараатай ажлыг хийсэн гэж албаныхан хэлж байна. Харин өнөөдөр Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Цагийн ажил 5” хөдөлмөрийн яармагийг зохион байгууллаа. Мөн энэ үеэр цагийн ажил хийж байгаа оюутан залуусын ажлын түүхийг бичих дэвтрийн нээлт болсон юм. Энэ талаар Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэйн ярианд анхаарлаа хандуулъя.


















