Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

1000 хоригдол оргожээ

Ливийн Бенгази хотын шоронгоос мянга гаруй хоригдол оргож олныг цочроогоод байна. тэдгээр хоригдлыг оргхоход нөлөөлсөн хүчин зүйл нь нутгийн ар иргэд гэлээ

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1000 хоригдол оргожээ
1000 хоригдол оргожээ. Зураг: МҮОНРТ

Ливийн Бенгази хотын шоронгоос мянга гаруй хоригдол оргож олныг цочроогоод байна. Tэдгээр хоригдлыг оргoход нөлөөлсөн хүчин зүйл нь нутгийн ард иргэд гэлээ. Учир нь тус нутгийн ард иргэд өөрсдийнх нь газар нутаг дээр шорон байгааг эсэргүүцэж, шорон луу дайрсан гэнэ. Харин ийн гарсан үймээнийг далимдуулж хоригдлууд зугтсан ажээ. Ливийн Ерөнхий сайд Али Зайдан хэвлэлийн бага хурал хийж зарим мэдээлэл өглөө. Түүний мэдээлж байгаагаар хоригдлуудын ихэнх нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд байгаа гэнэ, мөн тэдний дунд Африк хоригдлууд болон Муамар Каддафын дэглэмтэй хоригдлууд ч байсан гэжээ. Одоогоор цагдаагийн тусгай мэргэжлийн салаа уг хэргийг хариуцан ажиллаж байна.

Хуваалцах