Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1000 орчим тоолуурыг аймагтаа баталгаажуулдаг болжээ

Цэвэр усны тоолуур баталгаажуулалтын лабораторит 2014 оны дөрөвдүгээр улиралд “Жигст Ундарга” ХХК улсын төсвийн хөрөнгөөр цэвэр усны эталон тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1000 орчим тоолуурыг аймагтаа баталгаажуулдаг болжээ
1000 орчим тоолуурыг аймагтаа баталгаажуулдаг болжээ. Зураг: МҮОНРТ

"Булган Мээж" ХХК нь 2014 онд өөрийн хөрөнгө, хүчээр цэвэр усны баталгаажуулалтын тоолуурын лабораторийн барилгыг барьж үйл ажиллагаагаа энэ оны нэгдүгээр сараас явуулж эхэлжээ.
Цэвэр усны тоолуур баталгаажуулалтын лабораторит 2014 оны дөрөвдүгээр улиралд “Жигст Ундарга” ХХК улсын төсвийн хөрөнгөөр цэвэр усны эталон тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.
Энэ оны нэгдүгээр сард Стандарчилал, хэмжил зүйн газарт хүсэлт гаргаж тус газраас баталгаажилт хийж 15-50 мм хүртэлх диаметртэй цэвэр усны тоолуур шалгалт тохируулгын гэрчилгээтэй болсон байна.
Булган сумын хэмжээнд байгаа 120 аж ахуйн нэгжийн тоолуур, 342 өрхийн 860-аад тоолуур ашиглагдаж байгаа цэвэр усны тоолуурыг баталгаажуулахын тулд Улаанбаатар, Эрдэнэт хот явж тохиргоо засвар баталгаажуулалтыг хийлгэдэг байсан бол эталон тоног төхөөрөмж суурилагдаж ашиглалтад орсноор MNS 3.062-82 стандартын дагуу шалгалт тохируулга хийх бүрэн боломж нээгджээ. Ингэснээр орон нутгийн иргэд аж ахуйн нэгж байгууллагууд цэвэр усны тоолуураа буруу заадаг, алдаатай гэж бодсон тохиолдолд тус лабораторит шалгуулж тохируулга хийлгэх боломжтой аж.

Хуваалцах