1000 оюутны байр есдүгээр сараас эхлэн оюутнуудаа хүлээн авна
1000 оюутны байр ирэх сард ашиглалтад орно. Тус байрны ашиглалтын захиргаа энэ долоо хоногийн сүүлээр шинэ журам баталж, ирэх долоо хоногийн эхээр сургуулиудад хандаж эхлэх аж. Ингэснээр есдүгээр сараас эхлэн оюутнуудаа хүлээн авах боломж бүрдэх юм.
Мэдээллийн алба

1000 оюутны байр ирэх сард ашиглалтад орно. Тус байрны ашиглалтын захиргаа энэ долоо хоногийн сүүлчээр шинэ журам баталж, ирэх долоо хоногийн эхээр сургуулиудад хандаж эхлэх аж. Ингэснээр есдүгээр сараас эхлэн оюутнуудаа хүлээн авах боломж бүрдэх юм.
Оюутнууд тус дотуур байранд орохын тулд сургуулийнхаа сургалтын албанд өргөдөл бичих ёстой аж. Дашрамд дуулгахад, 1000 оюутны байранд амьдрах оюутнууд цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм байна.


















