1000 робот зэрэг бүжиглэлээ
Шаньдун мужийн эрдэмтдийн гаргасан санаа ийнхүү биелэлээ олсон байна. 1007 робот нэг минутын турш хөгжмийн хэмнэлд ижил хөдөлгөөн хийснээрээ Гиннесийн амжилтыг шинэчиллээ.
Мэдээллийн алба

Өмнө нь мянган хүн зэрэг хөдөлгөөн хийж бүжиглэхийн хардаг байсан бол одоо технологийн салбар улам хөгжиж роботууд ижил хөдөлгөөнүүдийг гүйцэтгэж, олон нийтийг гайхшруулж байна.
Хятадын Шаньдун мужийн эрдэмтдийн гаргасан санаа ийнхүү биелэлээ олсон байна. 1007 робот нэг минутын турш хөгжмийн хэмнэлд ижил хөдөлгөөн хийснээрээ Гиннесийн амжилтыг шинэчиллээ.
43.8 см өндөртэй бяцхан роботуудыг ухаалаг гар утсаар удирддаг байна.
Өмнөх роботуудын бүжгийн дээд амжилтыг мөн адил Хятад улс тогтоож байсан. Тухайн үед бүжиглэсэн “UBTECH” компанийн роботуудын тоо 540 байжээ.


















