1000 сурагч андгай өргөлөө
МЗХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэний андгай өргөх ёслол орон нутагт хүрээгээ тэллээ. “Иргэний Андгай Өргөх Ёслол” Орхон аймагт анх удаа зохион байгуулагдаж 21 аймаг есөн дүүргийн 1000 сурагч Амарын талбайд андгай өргөлөө.
Мэдээллийн алба

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлдаг билээ.
Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолыг Орхон аймгийн Засаг даргын ивээл дор МЗХ-ны салбар Орхон аймгийн Залуучуудын Холбоо зохион байгуулсан бөгөөд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Оюутны холбоо хамтран ажилласан байна.