Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

101,102,103, 105 дугаарт цахим зурвасаар яаралтай дуудлага өгөх боломжтой

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
101,102,103, 105 дугаарт цахим зурвасаар яаралтай дуудлага өгөх боломжтой
101,102,103, 105 дугаарт цахим зурвасаар яаралтай дуудлага өгөх боломжтой. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвд цахим зурвасаар тусламж хүсэх харилцааг зохион байгуулахад оршиж байгаа юм.

Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ болох 101, 102, 102 болон 105 дугаарын утсуудад цахим зурвас илгээх боломжтой бөгөөд үйл ажиллагааг тогтвортой үргэжлүүлэхийн тулд сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн санг шинэчлэх шаардлагатай байгаа талаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдэгдлээ.

Хуваалцах