“101 гөлөг” анимэйшнээс сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино тавдугаар сард нээлтээ хийнэ
“Cruella” кино ирэх тавдугаар сарын 28-нд нээлтээ хийнэ
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

“Disnep” кино компани 63 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолоор “Cruella” киноны шинэ трэйлэрээ олон нийтэд цацсан. Тодруулбал, тус кино компанийн “101 гөлөг” хүүхэлдэйн киноны эсрэг дүр Круэллагаас сэдэвлэсэн бүтээсэн бүрэн хэмжээний кинонд гол дүрийг Оскарын шагналт Эмма Стоун бүтээсэн. Мөн түүнээс гадна Эмили Бичем, Марк Стронг, Пол Уолтер Хаузер нарын жүжигчин дээрх бүтээлд тогложээ.
Ташрамд дуулгахад, “Cruella” кино ирэх тавдугаар сарын 28-нд нээлтээ хийнэ.
Хуваалцах


















