103 дуудлагын шуурхай ажиллагааг хангана
ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвөөс санаачлан яаралтай түргэн тусламжийн 103 дуудлагын шуурхай ажиллагааг хангах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвөөс санаачлан яаралтай түргэн тусламжийн 103 дуудлагын шуурхай ажиллагааг хангах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүйн яамны дэд сайд Ц.Уугангэрэл, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар бусад холбогдох байгууллагын дарга удирдлагууд урилгаар оролцож тулгамдаж буй асуудлууд болон цаашид хамтран зохион байгуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцон, үйл ажиллагаандаа тусгах талаар ярилцсан юм.


















