105 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
1 сарын 17-20-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4342 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 131 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж
Мэдээллийн алба

1 сарын 17-20-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4342 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 131 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 105 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 2, бусдын биед гэмтэл учруулах 4, хулгайлах 36, дээрэмдэх 1, булаах 1, хүчиндэх 1, залилан 1, танхайрах 29, зам тээврийн хэрэг 37, осол 46 гарч 55 хүн гэмтсэн байна.


















