Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

107 болон SSM сургуульд хоолны хордлогот халдварын дэгдэлт гарлаа

2019 он гарсаар нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM (Singapore school of Mongolia) сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарлаа. Одоогийн байдлаар SSM сургуулийн 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
107 болон SSM сургуульд хоолны хордлогот халдварын дэгдэлт гарлаа
107 болон SSM сургуульд хоолны хордлогот халдварын дэгдэлт гарлаа. Зураг: МҮОНРТ

2019 он гарсаар нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM (Singapore school of Mongolia) сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарлаа. Одоогийн байдлаар SSM сургуулийн 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна.

Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байдаг.

Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний дараах 5 түлхүүр ”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байна.

Хуваалцах