107 настай буурай шинэ оны босгон дээр дулаан байртай боллоо
Баянзүрх дүүргийн хорьдугаар хорооны өндөр настан н.Нанжид энэ жил 107 нас шүргэж байна. Тэрээр өнгөрсөн жил ганц хүүгээ 80 настайд нь алдсанаас хойш бие тэнхээ нь муудаж, галаа ч түлэх тэнхэлгүй болоод байгаа юм.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн 27-р хорооны өндөр настан н.Нанжид энэ жил 107 нас шүргэж байна. Тэрээр өнгөрсөн жил ганц хүүгээ 80 настайд нь алдсанаас хойш бие тэнхээ нь муудаж, галаа ч түлэх тэнхэлгүй болоод байгаа юм.
Энэ байдлыг нь үндэслэн Монголын чөлөөт ахмадын холбоо дулаан байртай болгох ажлыг эхлүүлсэн аж. Түүний үр дүнд өнөөдөр 107 настай буурай шинэ оны босгон дээр дулаан байртай болох эрхийн бичгээ гарджээ.


















