Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

1072 хувьцааны ногдол ашиг үнэт цаасны дансанд байршиж эхэлсэн

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Эрдэнэс таван толгой компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн гарт очиж эхлээгүй харин бэлтгэл ажил хангагдсан гэж албаныхан хэлж байна. Тодруулбал Эрдэнэс таван толгой компаниас 2.5 сая иргэнд олгох 2019 он

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1072 хувьцааны ногдол ашиг үнэт цаасны дансанд байршиж эхэлсэн
1072 хувьцааны ногдол ашиг үнэт цаасны дансанд байршиж эхэлсэн. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Эрдэнэс таван толгой компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн гарт очиж эхлээгүй харин бэлтгэл ажил хангагдсан гэж албаныхан хэлж байна. Тодруулбал Эрдэнэс таван толгой компаниас 2.5 сая иргэнд олгох 2019 оны ногдол ашгийн төлбөр 179 тэрбум төгрөгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлсэн.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс брокерийн компанид данс нээлгээд арилжааны банкны данстайгаа холбосон 839 мянга гаруй иргэний дансыг баталгаажуулж эдгээр иргэдийн ногдол ашгийг үнэт цаасны дансанд нь байршуулж эхэлжээ. Харин яг хэзээ иргэдийн арилжааны банкны дансанд шилжүүлэх нь тодорхойгүй байна. /2020.08.31/

Хуваалцах