Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

1072 хувьцааны үнийг өсөхөөр нь гаргана

Өмнөх Засгийн Газрын үед иргэн бүрт "Таван толгой" ордыг эзэмших 1072 хувьцааг сүр дуулиантайхан олгохоор яригдаж байсан ч тэгсхийгээд замхарсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1072 хувьцааны үнийг өсөхөөр нь гаргана
1072 хувьцааны үнийг өсөхөөр нь гаргана. Зураг: МҮОНРТ

Өмнөх Засгийн Газрын үед иргэн бүрт "Таван толгой" ордыг эзэмших 1072 хувьцааг сүр дуулиантайхан олгохоор яригдаж байсан ч тэгсхийгээд замхарч зөвхөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан нар хувьцааныхаа оронд 1 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар авсан. Цаашид нэг сая төгрөг битгий хэл хувьцаагаа эргэлтэнд оруулж чадаагүй иргэдийн хувьд 1072 хувьцааныхаа үр шимийг мөд хүртэхгүй бололтой. Өөрөөр хэлбэл "Таван толгой" орд, "Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор"-ыг тойрсон дэд бүтэц ашиглалтанд орохоос нааш хувьцааг гаргахгүй юм байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар "Нүүрс дагасан дэд бүтэц бүрэн дүүрэн ашиглалтанд орох юм бол 1072 хувьцааны үнэ цэнэ өснө. Тиймээс үнэ цэнэ өсөх тэр үед хувьцаагаа олон улсын зах зээлд гаргахаар Засгийн газар зорьж ажиллаж байна" гэв.

Түлхүүр үг:Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Хуваалцах