Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

108 настай ахмадад нэг өрөө байр бэлэглэв

Манай улсын хэмжээнд 100 дээш настай 113 хүн байдаг юм байна. Тэдний ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Монголын ахмадын чөлөөт холбооныхон тэднийг орон сууцанд оруулах аяныг эхлүүлсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
108 настай ахмадад нэг өрөө байр бэлэглэв
108 настай ахмадад нэг өрөө байр бэлэглэв. Зураг: МҮОНРТ

Манай улсын хамгийн өндөр настай Г.Нанжидад Монголын ахмадын чөлөөт холбооноос нэг өрөө байр бэлэглэлээ. Г.Нанжид энэ жил 108 нас хүрсэн. Манай улсад 100 дээш настай цөөхөн хүн байгааг Монголын ахмадын чөлөөт холбооныхон хэлж байна.

Өндөр настан Г.Нанжид БЗД-ийн 27-р хороонд гэрт амьдардаг. Тэрбээр бага залуудаа хөдөө мал маллаж байсан. Харин хотод орж ирээд 10 гаруй жил болжээ. Нийслэлийн төвд, ийм шинэ байранд орно гэж бодож ч байгаагүй гэдгээ тэрбээр хэлж байлаа.

Манай улсын хэмжээнд 100 дээш настай 113 хүн байдаг юм байна. Тэдний ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Монголын ахмадын чөлөөт холбооныхон тэднийг орон сууцанд оруулах аяныг эхлүүлсэн. Энэ жил хоёр өндөр настанг байранд оруулжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрдээс үзээрэй.

Хуваалцах