Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“108 суварга” компани борлуулалтын орлогоо Б.Эрдэнэцогтод хандивлана

Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын элэг солиулах эмчилгээний зардалд хандив өргөх байгууллага, аж ахуйн нэгж, компаниудын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал “108 суварга” компани өөрсдийн импортолдог “Rostoy” брэндийн ундаа, шүүсний борлуулалтын орлогыг Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хандивлахаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“108 суварга” компани борлуулалтын орлогоо Б.Эрдэнэцогтод хандивлана
“108 суварга” компани борлуулалтын орлогоо Б.Эрдэнэцогтод хандивлана. Зураг: МҮОНРТ

Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын элэг солиулах эмчилгээний зардалд хандив өргөх байгууллага, аж ахуйн нэгж, компаниудын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал “108 суварга” компани өөрсдийн импортолдог “Rostoy” брэндийн ундаа, шүүсний борлуулалтын орлогыг Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хандивлахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Тус компани жимсний эх орон Испаниас “Rostoy” брэндийн төрөл бүрийн ундаа, шүүсийг импортлон монгол хэрэглэгчдэдээ нийлүүлдэг юм байна. Энэхүү 100 хувийн байгалийн цэвэр шүүс, ундааг худалдан авснаар сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү сайн санааны хандивын аянаа “108 суварга” ХХК-ийнхан Б.Эрдэнэцогтыг элэг солиулах хагалгаа хийлгэхээр Энэтхэг явах хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.

Дашрамд дуулгахад, сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд зориулсан “Эрдэнэцогт мэдээлнэ” бүх оддын хандивын тоглолт энэ сарын 09 буюу ирэх баасан гаригийг 19:00 цагт “UB palace”-т болох юм. Энэ тоглолтыг үзсэнээр нэгэн үдшийг рок, поп, нийтийн дууны одод, хошин шогийн хамтлаг, продакшныхны ая дуу, инээд наргиан, “Болор цом”-ын эздийн шүлэг найргийн цалгианд сэтгэлийн таашаал эдлэн өнгөрүүлэх төдийгүй Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хувь нэмрээ оруулах болно гэдгийг түүний үзэг нэгт нөхөд нь онцоллоо.

Түлхүүр үг:Сэтгүүлч Б.Эрдэнэцогт мэдээлнэ108 суврага компани хандив өгөв
Хуваалцах