1081 иргэн санал, гомдлоо илэрхийлжээ
Барилгын салбарт гадаадаас ажиллах хүч авахгүй байх хэрэгтэй гэсэн санал нэлээд ирсэн бөгөөд энэ тоог багасгах бодлого баримталж ажиллаж байна гэж Хөдөлмөрийн яам мэдэгджээ.
Мэдээллийн алба

Засгийн газрын “11 11" төвд өнгөрсөн долоо хоногт 1081 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ. “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэд ихээхэн хандсан байна. Төвийн ажилтнууд Засгийн газраас гаргасан журмын талаар танилцуулж, мэдээлэл өгчээ. Хүнсний талон олгогдохгүй байна гэсэн асуултад ирэх сар хүртэл хойшлуулсан гэж Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас хариуллаа.
Барилгын салбарт гадаадаас ажиллах хүч авахгүй байх хэрэгтэй гэсэн санал нэлээд ирсэн бөгөөд энэ тоог багасгах бодлого баримталж ажиллаж байна гэж Хөдөлмөрийн яам мэдэгджээ.


















