“11 11” төвд 1013 иргэн ханджээ
Засгийн газрын “11 11" төвд 2014 оны гуравдугаар сарын 21-28-нд нийт 1013 иргэн холбогдож, санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлсэн байна.
Мэдээллийн алба

Засгийн газрын “11 11" төвд 2014 оны гуравдугаар сарын 21-28-нд нийт 1013 иргэн холбогдож, санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлсэн байна.
Тухайлбал, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэдээлснээр иргэдийнТатварын буцаан олголт хэзээнээс өгөх вэ? гэсэн асуултад“Хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн татвар төлөгчийн материалыг хянах ажлыг Нийслэлийн татварын газар гүйцэтгэж байгаа. Эхний татварын буцаан олголтыг 2014 оны гуравдугаар сард багтаан олгохоор ажиллаж байна” гэсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас өгчээ.


















