Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“11 11” төвд 900 хандалт иржээ

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд энэ 7 хоногт 900 гаруй санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсний дийлэнх хувийг боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудал эзэлж байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“11 11” төвд 900 хандалт иржээ
“11 11” төвд 900 хандалт иржээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд энэ 7 хоногт 900 гаруй санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсний дийлэнх хувийг боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудал эзэлж байна. Сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэг, сургууль анги засвар болон хуримтлалын мөнгө авч байгаа тухай иргэд гомдолложээ. Мөн эрүүл эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа, эмч нарын хүнд суртал, очер дараалал ихтэй, дугаар дууссан гэж иргэдийг буцаадаг гэх гомдол тасрахгүй байна. Нийслэлийн иргэд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, халаалт сайжруулах, тог цахилгааны тасалдлыг багасгах талаар санал, гудамжны гэрэл асахгүй, зам засварын ажил удаашралтай байна гэх гомдлыг “11 11” төвд хандан илэрхийлжээ. Мөн Замын-Үүдийн хилийн гуравын хаалтад өдөрт 100 биржийн бичиг өгч байгаа нь дараалал, хүлээлт ихээр үүсгэж байгаад жолооч нар бухимдалтай байгаагаа мэдэгдсэн байна.

Хуваалцах