11 хорооны барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангана
Нийт 11 хорооны цогцолбор барилга дээр хэрэгжих уг хөрөнгө оруулалтын ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж байгаа бөгөөд тендерийг энэ сарын 10-ны өдөр зарласан байна.
Мэдээллийн алба

Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсчлэлд байрлаж буй төвийн дулаан нэгдсэн шугам сүлжээнээс алслагдмал хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангахад зориулж 2014 онд нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулна. Нийт 11 хорооны цогцолбор барилга дээр хэрэгжих уг хөрөнгө оруулалтын ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж байгаа бөгөөд тендерийг энэ сарын 10-ны өдөр зарласан байна. Нарны эрчим хүч, нарны вакум коллекторын эх үүсвэртэйгээр хороодын цогцолбор барилгыг эрчим хүчээр хангах шаардлага тавьж байгаа бөгөөд дулаан хангамж болон хэрэглээний халуун усыг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэх нь агаарын бохирдлыг бууруулах давхар ач холбогдолтой ажил болох аж. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлын жагсаалтыг хүснэгтээр харуулбал:
/сая төг/
№ Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 1 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга 2014 91,0 2 Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0 3 Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0 4 Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0 5 Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга 2014 91,0 6 Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0 7 Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга 2014 91,0 8 Баянгол дүүргийн 22 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0 9 Баянгол дүүргийн 23 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0 10 Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0 11 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга 2014 90,0 ДҮН 1000,0


















