11 хүн амиа алджээ
Монгол Улсын хэмжээнд нийт 517 удаа аюулт үзэгдэл, осол гарч үүний улмаас 11 хүн амь насаа алдаж, таван хүн гэмтэж бэртэн 169 толгой мал, амьтан хорогдож, 1.9 сая төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Мэдээллийн алба

Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны алба хаагчид болон орон нутгийн иргэд нийт 1959 хүн, 436 автомашин ажиллаж, 83 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 5.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд зориулж онцгой байдал болон орон нутгаас 13.7 сая төгрөг зарцуулсан байна.