11 мянган тонн үр тариа хураан авчээ
2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.
Мэдээллийн алба

2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
Энэ сарын 6-ний өдрийн байдлаар нийтдээ 8278 га-гаас 11899 тонн үр тариа, 1423 га-гаас 14889 тонн төмс, 723 га-гаас 9307 тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3623 тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ Д/Д Таримлын төрөл Хураах талбай (га) Хураасан талбай (га) Хувь Нэгжийн ургац (цн) Нийт ургац (тн) 1 Үр тариа 355917 8278 2.3 14.4 11899 2 Төмс 14546 1423 9.8 104.6 14889 3 Хүнсний ногоо 8179,3 723 8.9 128.6 9307 4 Тэжээл 29236 975 3.3 31.9 3623 5 Тосны ургамал 54729 20 0.03 20.0 40.0
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам


















