11 настай охиныг өвөө, эмээгийнх нь хамт хороожээ
Энэ сарын 10-ны өдөр Төв аймагт гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, 11 настай охиныг өвөө эмээгийнх нь хамт хороогоод өвөлжөөнийх нь ойролцоо булсан байсныг цагдаагийнхан илрүүлсэн байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 10-ны өдөр Төв аймагт гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, 11 настай охиныг өвөө эмээгийнх нь хамт хороогоод өвөлжөөнийх нь ойролцоо булсан байсныг цагдаагийнхан илрүүлсэн байна. Эх сурвалжийн ярьж буйгаар энэ хэрэгт Улаанбаатар хотын харьяат дөрвөн хүнийг сэжигтнээр татан, шалгаж байгаа бөгөөд тэд хохирогчдын хоёрыг буудаж, нэгийг нь хутгалж хороосон аж. Сэжигтнүүдийг Төв аймгийн Эрдэнэ суманд айлд байхад нь баривчилсан байна. Энэ талаарх мэдээллийг ЦЕГ-аас тун удахгүй сэтгүүлчдэд өгнө гэж мэдээллээ.


















