Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

11-р сургуулийн барилгын ажилд тендер зарлаагүй

Өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн 3, 11 дүгээр сургуулийн барилгыг 2013 оны эхний хагас жилд багтаан буулгаж, суурин дээр нь шинэ сургууль барихаар болсон билээ. Гэтэл энэ ажил удааширч, өнгөрсөн Даваа гарагт 11 дүгээр сургуулийн барилгыг нураасан.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
11-р сургуулийн барилгын ажилд тендер зарлаагүй
11-р сургуулийн барилгын ажилд тендер зарлаагүй. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн 3, 11 дүгээр сургуулийн барилгыг 2013 оны эхний хагас жилд багтаан буулгаж, суурин дээр нь шинэ сургууль барихаар болсон билээ. Гэтэл энэ ажил удааширч, өнгөрсөн Даваа гарагт 11 дүгээр сургуулийн барилгыг нураасан.

Харин уг сургуулийн барилгын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Барилгын ажил удаашрах болсон шалтгаан нь барилга угсралтын ажлын төсвийг суулгаж, буулгах хөрөнгийг шийдээгүй удаасантай холбоотой аж. Одоогоор буулгалтын ажил 70 орчим хувьтай байгаа бөгөөд 11 дүгээр сургуулийн 568 сурагч зургаа болон 31 дүгээр сургуульд суралцахаар болжээ.

Уг барилгын ажилд тендер зарлаагүй бөгөөд 3, 11 дүгээр сургуулийн барилгын зургийн ажлыг БШУЯ хийж байгаа юм байна. Зураг бэлэн болсны дараа нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлах юм.

Барилгын ажлыг 2014-2015 он гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Түлхүүр үг:11-р сургууль
Хуваалцах