Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

11 уулчин ор сураггүй болжээ

Энэ долоо хоногийн эхээр Гималайн Аннапурна оргилд цасанд боогдоод байсан 400 гаруй уулчдыг өчигдөр аварсан ч Балба, Канад, Энэтхэг, Япон улсын 11 уулчин ор сураггүй байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
11 уулчин ор сураггүй болжээ
11 уулчин ор сураггүй болжээ. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногийн эхээр Гималайн Аннапурна оргилд цасанд боогдоод байсан 400 гаруй уулчдыг өчигдөр аварсан ч Балба, Канад, Энэтхэг, Япон улсын 11 уулчин ор сураггүй байна. Одоогоор тусгай хүчний 22 албан хаагч нутгийн иргэдийн тусламжтайгаар уулчдыг эрж хайх, аврах үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Энэхүү гамшгийн улмаас 40 хүн нас барсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Дашрамд дурдахад, Аннапурна оргилд хүрэх уулын зам нь дэлхийн хамгийн урт, эрсдэл ихтэй, тэвчээр шаардсан уулын зам гэгддэг бөгөөд дэлхийд 10 дугаарт жагсах өндөр оргил юм. Оргилын өндөр далайн төвшнөөс дээш 5416 метр хэдий ч нийт 240 км замыг гурван долоо хоногийн туршид туулж байж оргилд хүрдэг аж.

Хуваалцах