Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

110 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцална

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн 986 эмнэлэг байгаагаас 2014 оны эхний 6 сарын байдлаар 223 эмнэлэг буюу 22,9 хувь нь ЭМТ-501.1 буюу статистикийн сарын мэдээ, тайлангаа огт өгөөгүй байгаа ба эдгээрээс 110 эмнэлэг нь 2013 онд мөн ирүүлээгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
110 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцална
110 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцална. Зураг: МҮОНРТ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн 986 эмнэлэг байгаагаас 2014 оны эхний 6 сарын байдлаар 223 эмнэлэг буюу 22,9 хувь нь ЭМТ-501.1 буюу статистикийн сарын мэдээ, тайлангаа огт өгөөгүй байгаа ба эдгээрээс 110 эмнэлэг нь 2013 онд мөн ирүүлээгүй байна.

Эрүүл мэндийн байгууллагууд нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 9-р зүйлийн 6-р заалтын дагуу “Статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зєвшєєрєгдсєн vзvvлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд vнэн зєв гаргаж єгєх”, Эрүүл мэндийн тухай хуулийн 20-р зүйлийн 2.6-р заалтын дагуу “Үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах” үүргийг тус тус хүлээдэг.

Иймд холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангаагүй, 2013 он, 2014 оны эхний хагас жилийн мэдээ, тайланг тус тус ирүүлээгүй нэр бүхий 110 эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комисст хүргүүлээд байна.

2014 оны эхний хагас жилийн тайлан мэдээг ирүүлээгүй нэр бүхий 123 эмнэлгийн удирдлагуудад үйл ажиллагааныхаа мэдээ, тайланг тогтоосон хугацаанд үнэн бодитой гарган ирүүлж байхыг анхааруулж байна.

Хуваалцах