1111 км төмөр замыг шинэ хаалтаар тоноглоно
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал ОХУ-ын Москва хотноо болсон байна.
Мэдээллийн алба

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал ОХУ-ын Москва хотноо болсон байна.
Хуралдаанаар байгууллага хоорондын санамж бичгүүдэд гарын үсэг зурснаас гадна 2015- 2020 он хүртэлх хугацаанд Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээний талаарх урьдчилсан тооцоог нарийвчлан хэлэлцсэн байна.
Уг тооцооллоор, 2015 онд нийт ачаа эргэлт 34.1 сая тонн, 2020 онд 45.1 сая тонн хүрэх юм. Энэ нь 2012 онтой харьцуулбал даруй 2.2 дахин нэмэгдсэн үзүүлэлт болсныг албаныхан онцложээ.
Тиймээс тээврийн урсгалыг хангах зорилгоор 2015 он хүртэлх хугацаанд 1111 км төмөр замыг шинэ хаалтаар тоноглох, 15 км урт нэмэлт гол зам барих, 27 зөрлөгийг шинэчлэхээр төлөвлөсөн байна.


















