Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

116 автобусыг үйлчилгээнээс хаслаа

Насжилт нь дууссан бага оврын 116 автобусыг орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээнээс хасчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
116 автобусыг үйлчилгээнээс хаслаа
116 автобусыг үйлчилгээнээс хаслаа. Зураг: МҮОНРТ

Насжилт нь дууссан бага оврын 116 автобусыг орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээнээс хасчээ.

Хасагдсан микроавтобус ихэвчлэн 10-аас дээш жил болсон учраас орон нутагт тээвэр хийх боломжгүй болсон байна. Ингэж насжилт нь дууссан бага оврын автобус зорчигчдын аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй.

Түүнчлэн орон нутагт тээвэр хийж байгаа автобусууд "ЖИ ПИ ЭС" төхөөрөмжөө салгаж, хурд хэтрүүлэх тохиолдол ихэссэн аж. Он гарсаар нийт 94 мянган зорчигч орон нутгийн нийтийн тээврээр зорчсон байна.

Одоогоор нийт 20 жолоочид хариуцлага тооцсон гэж Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэлтсийн дарга Ж. Энхбат ярилаа.

Хуваалцах