Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

117 дүгээр дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ

Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ. Ингэснээр 117-р сургууль сар бүр 30-40 тонн нүүрс түлэхээ болих юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
117 дүгээр  дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ
117 дүгээр дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ. Ингэснээр 117-р сургууль сар бүр 30-40 тонн нүүрс түлэхээ болих юм.

Сурагчдын эрүүл, аюулгүй тав тухтай орчинд сурч хөгжих боломжийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй энэхүү төслийг “Бороо Гоулд” ХХК татварын 1 хувиараа бүрэн санхүүжүүлж байна. Чингэлтэй дүүрэгт нүүрсээр дулаанаа шийддэг долоон ЕБС байгаа юм.

Цаашлаад Чингэлтэй дүүрэг эдгээр ЕБС-ийнхаа халаалтыг үе шаттайгаар хийн түлшид шилжүүлэхээр төлөвлөсөн. “Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр Чингэлтэй дэд төв болон 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэх гурвалсан гэрээг байгуулсан.

Дүүргийн 149-р сургуулийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр жилд 3000 гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 700 орчим айлын янданг буулгасантай дүйцэхүйц хэмжээний үр дүнгийн тооцоолол гаргаад байна.

Хуваалцах