Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

12-15 насны хүүхдүүдийн 16.6 хувь нь вакцины эхний тундаа хамрагджээ

Монгол Улсад “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш 25.038 хүүхэд өвчилжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
12-15 насны хүүхдүүдийн 16.6 хувь нь вакцины эхний тундаа хамрагджээ
12-15 насны хүүхдүүдийн 16.6 хувь нь вакцины эхний тундаа хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш 25.038 хүүхэд өвчилжээ. Халдвараар өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилж үзвэл,

  • 0-4 насны 5690

  • 5-9 насны 8000

  • 10-14 насны 7597

  • 15-17 насны 3571 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ.

Халдвар авсан хүүхдүүдийн 83.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхээсээ халдвар авсан байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Мөн тэрбээр “Өчигдрөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцин хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд дархлаажуулалт идэвхжиж байна. Өчигдөр буюу 28-нд 12-15 насны 14.713 хүүхэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдүүдийн 16.6 хувь нь болж байгаа” гэж мэдээллээ.

Хуваалцах