12 хулгайн хэрэг гарчээ
Энэ сарын 11-12-нд Нийслэлийн цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1554 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 11-12-нд Нийслэлийн цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1554 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн нас барсан бол дээрэмдэх гэмт хэрэг хоёр, хулгайлах гэмт хэрэг 12, танхайрах гэмт хэрэг зургаа, зам тээврийн хэрэг 12, осол 35 гарч 13 хүн гэмтсэн байна.


















