Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

12 мянган иргэн зээлд хамрагдана

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд өмнө олгосон ипотекийн зээлээс 798 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
12 мянган иргэн зээлд хамрагдана
12 мянган иргэн зээлд хамрагдана. Зураг: МҮОНРТ

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд өмнө олгосон ипотекийн зээлээс 798 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.

Үүнээс банкууд 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ.

Иргэд 755.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Хуваалцах