Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

12 настайгаасаа мал малласан А.Дашбалбарын тухай

Өнөөдөр залуу малчид ховордож байгаа хэдий ч малд хайртай, мал маллах чин хүсэл сонирхолынхоо дагуу 12 настайгаасаа мал дээр гарсан залуу малчдын нэг бол Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн залуу малчин Амгаланбаатарын Дашбалбар юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
12 настайгаасаа мал малласан А.Дашбалбарын тухай
12 настайгаасаа мал малласан А.Дашбалбарын тухай. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр залуу малчид ховордож байгаа хэдий ч малд хайртай, мал маллах чин хүсэл сонирхолынхоо дагуу 12 настайгаасаа мал дээр гарсан залуу малчдын нэг бол Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн залуу малчин Амгаланбаатарын Дашбалбар юм. Тэрбээр малаа өсгөхөөс гадна өөрийнхөө нэр дээр морь уралдуулж, нутаг усандаа төдийгүй улсдаа алдартай сайн уяач болох мөрөөдөлтэй гэнэ.

Алдархаан сумын малчин н.Амгаланбаатар гуайнх 2 хүү 2 охинтой. Хамгийн бага хүү А.Дашбалбар багаасаа мал маллах сонирхолтой байсан учраас 5-р ангиасаа мал дээр гарчээ. Харин ах эгч нар нь бүгд сургууль соёлын мөр хөөсөн байна. Одоо эднийх 1000-аад бог, 200 гаруй адуутай. А.Дашбалбар сайн малчин болж, малынхаа ашиг шимээр сайхан амьдарна хэмээн мал маллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

А.Дашбалбар таван хошуу малаас дөрвийг нь маллаж байгаа хэмээн тун ч их бахархаж байлаа. Энэ жил дөнгөж 18 настай залуу малчин тэрээр багаасаа л хурдан морь унаж мал маллаж өссөн. Тиймээс сургууль соёлоос илүү сайн малчин болох хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн ийнхүү эрдэнэт мал сүргээ даган малчин хүний жаргалыг эдэлж, цаг наргүй хөдөлмөрлөж явна.

Мэдээний дэлгэрэнгүйг өнөөдөр орой “Монголын мэдээ” сувгийн “Орон нутгийн багц мэдээ”-нээс хүлээн авч үзээрэй.

Б.Оюун-Эрдэнэ /Завхан аймаг/

Хуваалцах