Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

12 үхэр шүлхийгээр өвчилжээ

Энэ сарын 10-нд Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газарт Уулбаян сумаас зүүн хойш 22 км-т Тэгш багийн нутагт хаваржиж буй малчны 12 үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлага иржээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
12 үхэр шүлхийгээр өвчилжээ
12 үхэр шүлхийгээр өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 10-нд Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газарт Уулбаян сумаас зүүн хойш 22 км-т Тэгш багийн нутагт хаваржиж буй малчны 12 үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Мал эмнэлгийн мэргэжилтнүүд очиж, үхсэн малаас дээж аван лабораторит шинжлэхэд шүлхий өвчин мөн болох нь тогтоогдсон байна. Иймээс аймгийн Онцгой комисс хуралдан, сумын Засаг даргын захирамжаар тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Голомтот бүс нутагт байгаа 15 өрхийн 6000 гаруй малд Онцгой комиссын шийдвэрээр вакцинжуулалт хийгээд байгаа бөгөөд Уулбаян суманд хээрийн штаб байгуулан, голомтот өвчнийг дарахаар ажиллаж байна.

Хуваалцах