Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

120 жилийн настай гэрэлт цамхгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ

Дани улсын хойд далайн эрэгт байрлах 120 жилийн настай гэрэлт цамхаг жуулчдын очих дуртай түүхэн газруудын нэг юм байна. Гэвч эргийн элсний нуралтаас үүдэн энэхүү алдарт цамхаг далай уруу унах эрсдэл үүсээд байжээ. Үүнээс үүдэн гэрэлт цамхгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
120 жилийн настай гэрэлт цамхгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ
120 жилийн настай гэрэлт цамхгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дани улсын хойд далайн эрэгт байрлах 120 жилийн настай гэрэлт цамхаг жуулчдын очих дуртай түүхэн газруудын нэг юм байна. Гэвч эргийн элсний нуралтаас үүдэн энэхүү алдарт цамхаг далай уруу унах эрсдэл үүсээд байжээ. Үүнээс үүдэн гэрэлт цамхгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

РубжергКнюд гэх гэрэлт цамхгийг эхлээд дээш өргөж, доороо дугуй бүхий зориулалтын томоохон тавцан дээр суурилуулж. Үүний дараагаар тавцанг өмнө нь бэлтгэсэн төмөр замаар явуулжээ. Хэдхэн цагийн дотор 120 жилийн настай аварга гэрэлт цамхгийг ийнхүү шинэ, аюулгүй байрлал уруу шилжүүлсэн байна. Инженерүүд анхандаа цамхгийг 1000 гаруй тоннын жинтэй гэж тооцоолж байсан ч бодит жин 720 тонн байсан юм байна. Тооцоолж байснаас хөнгөхөн байсан учраас нүүлгэн шилжүүлэх ажил тийм ч хүнд байгаагүй гэдгийг онцолжээ.

Гэхдээ л цамхгийг цагт 12 метр урагшлуулж байсан юм. Дани улсад очиж байгаа жуулчид зочлох дуртай газруудын нэгт зүй ёсоор тооцогддог энэхүү цамхгийг аюултай цэгээс нийт 70 метр хойшлуулсан байна.

Жил бүр 250 мянган жуулчин РубжергКнюдийг зорин ирдэг юм байна. Далайн өндөрлөг эрэг салхинд нурсаар, гэрэлт цамхаг унах аюул үүсээд байжээ. Хэрэв ингэж нүүлгэн шилжүүлээгүй бол 23 метрийн өндөртэй цамхаг нэгээс хоёр жилийн дотор далай уруу унахаар байжээ. Энэхүү цамхаг анхандаа далайн эргээс 200 метрийн зайтай байсан ч далайн эрэг жилд 2 метрээр нурсаар ийнхүү ирмэгт тулж ирээд байжээ.

Хуваалцах