Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

120 сая фэйсбүүк хэрэглэгчийн мэдээлэл хакеруудын гарт байгаа эсэхийг тогтоож чадаагүй байна

257 мянган фэйсбүүк хэрэглэгчийн мэдээлэл интернэтэд нээлттэй байршсан бол 81 мянган хүний хувийн зурвас хүртэл ил болжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
120 сая фэйсбүүк хэрэглэгчийн мэдээлэл хакеруудын гарт байгаа эсэхийг тогтоож чадаагүй байна
120 сая фэйсбүүк хэрэглэгчийн мэдээлэл хакеруудын гарт байгаа эсэхийг тогтоож чадаагүй байна. Зураг: МҮОНРТ

257 мянган фэйсбүүк хэрэглэгчийн мэдээлэл интернэтэд нээлттэй байршсан бол 81 мянган хүний хувийн зурвас хүртэл ил болжээ. Тэдгээрийг задруулсан хакерууд дахиад 120 сая хүний мэдээлэл өөрсдөд нь бий гэж нотолж байгаа юм.

Хэргийг шалгасан “Фэйсбүүк” компанийн зүгээс гэмт этгээдүүд интернэт браузерт далд өргөтгөл ашигласан байна гэж үзсэн байна. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр “Блэк-хэт-уолд” гэдэг англи хэлэлцүүлгийн талбарт “Эф-Би-сэйлер” нэртэй шинэ хэрэглэгчээс хачирхалтай зар тавьсан юм байна.

Тэр нь “Фэйсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээлэл худалдана. 120 сая хэрэглэгчийн мэдээлэл бүхий манай сангаас тодорхой улсын нэр заан сонголт хийж болно. Нэг профайлын үнэ 10 цент” гэсэн зар байжээ.

Тэр хэрэглэгч мөн жишээ болгож зарим мэдээлэл бүхий “Эф-Би сервер” хэмээх сайтын хаягийг тавьсан байна. Улмаар “Би-Би-Си”-гийн орос хэлний албаныхан заагдсан сайт руу хандахад бодит хэрэглэгчдийн жинхэнэ мэдээллүүд тавигдсан болох нь нотлогджээ.

Тэд харин 120 сая хэрэглэгчийн мэдээлэл хакеруудын гарт үнэхээр байгаа эсэхийг хараахан тогтоож чадаагүй байна.

Хуваалцах