123 дугаар сургуулийн нээлт болно
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн ЕБС-ийн барилга барих төслийн хүрээнд баригдсан 123 дугаар сургууль Орбитоос Найрамдал өгсөх замд Буман-Өлзий хороолол дунд баригдсан бөгөөд нээлтийн ёслол өнөөдөр 12 цагаас болно.
Мэдээллийн алба

Тус төслийн хүрээнд нийт 55 сургууль, 668 анги танхим шинээр байгуулагдаж нийт 178 тэрбум 380 сая төгрөг зарцуулагджээ.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгуулагдсан 45 сургуульд нийт 40 гаруй мянган сурагч суралцаж байна.