Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

124 жолоочийн эрхийг хасна

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн оны 7 дугаар сард гаргасан тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталсан. Уг журмын дагуу торгуулийн мэдэгдэх хуудсыг хэвлэж, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх ажлыг мөн

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
124 жолоочийн эрхийг хасна
124 жолоочийн эрхийг хасна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн оны 7 дугаар сард гаргасан тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталсан. Уг журмын дагуу торгуулийн мэдэгдэх хуудсыг хэвлэж, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх ажлыг мөн оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ.

Харин замын хөдөлгөөний удирдлагын төвөөс удаа дараа зөрчил гаргаж байгаа, торгуулийн хуудас хүлээж авсан төлөөгүй, зөрчлийн давтамж ихтэй байгаа 124 жолоочийн эрхийг эхний ээлжинд хасахаар болжээ. Хэдийгээр торгуулиа төлж байгаа хэдий ч удаа дараагийн зөрчил гаргах юм бол ЗЦГ-аас хөдөлгөөнд оролцуулахгүй байх хуулийн талын арга хэмжээ авах юм байна.

Түлхүүр үг:зөрчил
Хуваалцах