13.9 сая төл хүлээн аваад байна
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар оны эхний нийт эх малын 59.2 хувь буюу 14.1 сая эх мал төллөж, 13.9 сая төл хүлээн аваад байна.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар оны эхний нийт эх малын 59.2 хувь буюу 14.1 сая эх мал төллөж, 13.9 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.0 саяар нэмэгдсэн гэсэн үг юм. Үүнээс 40.3 мянган ботго, 165.6 мянган унага, 432.0 мянган тугал, 7.3 сая хурга, 6.1 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна.
Харин нийт малын хорогдол 984.0 байгаа аж. Хамгийн их хорогдолтой нь Увс (157164), Сүхбаатар (156504), Завхан (110221), Архангай (107809), Баянхонгор (87100) аймаг бөгөөд оны эхний нийт малын 2.3-5.8 хувийг алдаад байна.


















