Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

13 байгалийн үзэсгэлэнт газрыг аймгийн тусгай хамгаалалтад авлаа

Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын 13 газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
13 байгалийн үзэсгэлэнт газрыг аймгийн тусгай хамгаалалтад авлаа
13 байгалийн үзэсгэлэнт газрыг аймгийн тусгай хамгаалалтад авлаа. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын 13 газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан байна. Гэхдээ эдгээр нь 1997- 2009 онд аймгийн тусгай хамгаалалтад авсан боловч тусгай хэрэгцээнд авсан зорилго тодорхойгүй, шийдвэр гаргах эрхгүй буюу хурлын бүрэн эрхийн асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар баталсан, тусгай хамгаалалтад авах хугацаа заагаагүй зэрэг зөрчилтэй байжээ.

Тиймээс Ерөнхий сайдаас энэ оны эхэнд аймгийн ИТХ, Засаг даргын нэр дээр албан тоот ирсний дагуу ийнхүү дээрх 13 газрыг Аймгийн тусгай хамгаалалтад авсан аж.

Түүнчлэн тусгай хамгаалалтад авсан тухай 1997-2009 оны ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолуудыг хүчингүй болгосон байна.

Хуваалцах