13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулах бөгөөд орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг аш
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулах бөгөөд орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:
Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.
Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.
Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.
Банк: Нийслэлийн Төрийн сан
Данс: 100200051049
IBAN: MN660090100200051049
Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код
Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.
№ ГЗБТ-ний дугаар Биржийн зарын код Байршил Зориулалт Газрын хэмжээ /м.кв/ Дуудлага худалдааны анхны үнэ, ₮ Дэнчингийн үнэ, ₮ 1 2.3.8 #2025-00035 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчим ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор 20000 53,600,000 5,360,000 2 2.3.22 #2025-00036 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим Амины орон сууц 2000 8,008,000 800,800 3 2.3.23 #2025-00037 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим Амины орон сууц 5000 20,020,000 2,002,000 4 2.3.24 #2025-00038 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага хуандай орчим Мод үржүүлгийн газар 10000 22,400,000 2,240,000 5 2.3.129 #2025-00039 Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 64 283,008 28,301 6 2.3.57 #2025-00040 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гурав жаран есийн гарам, хүй долоо худаг орчим Амины орон сууц 20000 66,120,000 6,612,000 7 2.3.58 #2025-00041 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 7000 18,760,000 1,876,000 8 2.3.59 #2025-00042 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар 5000 22,181,990 2,218,199 9 2.3.62 #2025-00043 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 30000 135,360,000 13,536,000 10 2.3.63 #2025-00044 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 10000 45,120,000 4,512,000 11 2.3.137 #2025-00045 Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол орчим 5-8 давхар нийтийн орон сууц 5000 33,000,000 3,300,000 12 2.3.141 #2025-00046 Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 10000 4,800,000 480,000 13 2.3.142 #2025-00047 Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 13000 6,240,000 624,000 НИЙТ ДҮН 137064 435,892,998 43,589,300
ЖИЧ: Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно. Холбоо барих утас: 77771285, 80771285


















