13 дахь сарын цалин болон нутаг буцах зардлаа нэхэмжлээгүй иргэдийн анхааралд
БНСУ-д 2006-2012 онд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцах зардлын болон 13 дахь сарын цалингийн даатгалаас мөнгө буцаан авах боломжтой 1458 хүний нэрийг гаргажээ.
Мэдээллийн алба

БНСУ-д 2006-2012 онд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцах зардлын болон 13 дахь сарын цалингийн даатгалаас мөнгө буцаан авах боломжтой 1458 хүний нэрийг гаргажээ. Эдгээр хүн гадаад паспортын хуулбар /зурагтай нүүрэн тал болон хилээр гарсан тамгатай хэсгийг хуулбарласан байх/, өөрийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар, эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга зэргийг бүрдүүлэн даатгалын мөнгөө нэхэмжлэх боломжтой юм байна.
Хэрвээ та, эсвэл таны ойр дотны хүмүүсээс хэн нэг нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад ирэхдээ нутаг буцах зардлын болон 13 дахь сарын цалингийн мөнгөө даатгалаас аваагүй бол нийслэлийн Хан-Уул дүүргийн II хороо Чингисийн өргөн чөлөөнд байрлах Хөдөлмөрийн ордны хоёрдугаар давхарт 208 тоот, мөн дүүргийн 15 дугаар хороо “Гэгээнтэн” цогцолборын нэгдүгээр байр “Жигүүр Гранд” компанийн оффисын 701 тоот хаягаар очиж эсвэл ХЭҮСМҮТ-ийн 7712-1285, 7014-7004, Монгол дахь HRDK салбар төвийн 310949, 7000-0949 утсаар лавлаж шаардлагатай мэдээллээ авах боломжтой ажээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн яамны цахим хуудсанд нийтлэгдсэн даатгалын мөнгө авах боломжтой иргэдийн нэрсийг ЭНДЭЭС үзэх боломжтой.


















