Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

13-хан настай Б.Ананд шатрын “ФИДЕ Мастер” цол хүртжээ

Монголын шатрын холбоо төдийгүй Монгол Улс маань отгон “ФИДЕ Мастер” цолтноо өлгийдөн авлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
13-хан настай Б.Ананд шатрын “ФИДЕ Мастер” цол хүртжээ
13-хан настай Б.Ананд шатрын “ФИДЕ Мастер” цол хүртжээ. Зураг: МҮОНРТ

Монголын шатрын холбоо төдийгүй Монгол Улс маань отгон “ФИДЕ Мастер” цолтноо өлгийдөн авлаа.

Дэлхийн шатрын холбооноос олгодог энэхүү олон улсын цолны болзлыг улсын нэгдүгээр сургуулийн сурагч, “Хан Алтай” шатрын клубын тамирчин, 13-хан настай Батсүхийн Ананд олон улсын чансаа болон бусад үзүүлэлтүүдийг ДШХ-ны дүрэмд зааснаар, чансаа ахиулах олон улсын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож хангасан билээ.

Шилдэг өсвөрийн шатарчдын нэг Б.Ананд танд Монголын шатрын холбооны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын зорилго, их тэмүүлэлд нь өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд шинэхэн мастерынхаа гэр бүл, дасгалжуулагч болон дэмжигчдэд нь шатрын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буйд талархал илэрхийлж байна.

Хуваалцах