13 настай охин мэс заслын аргаар 27 кг жин хасчээ
Алексис Шапиро гэх 13 настай охин нэг жилийн өмнө 90.7 кг жинтэй байжээ.
Мэдээллийн алба


Алексис Шапиро гэх 13 настай охин нэг жилийн өмнө 90.7 кг жинтэй байжээ. Түүний энэхүү их жин амь насанд нь аюул учруулж байсан учраас түүнд мэс засал хийж, 63 кг жинтэй болгосон байна. Тэрбээр 2011 оноос эрчимтэй таргалж эхэлсэн бөгөөд хэт таргалалтынхаа улмаас тархины хавдрын хагалгаанд ч орж байсан аж. Охины ээж Женни Шапиро “Энэ хагалгаа хэр үр дүнтэй болохыг бид мэдэхгүй байна. Гэхдээ энэ хагалгаа бидний хувьд сүүлчийн итгэл найдвар” гэжээ.



















