130 дугаар сургууль шинэ номын сантай болжээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 130 дугаар бага сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 130 дугаар бага сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Ц. Байгальмаа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори, мөн Япон Улсын иргэн Хорикава сангийн тэргүүн Хорикава, Монгол дахь сангийн тэргүүн ноён Л.Нэргүй, ХУД-ийн ИТХ төлөөлөгч тэргүүлэгч, Эрүүл мэндийн нэгдлийн дарга хатагтай Т.Пүрэвчулуун, ХУД-ийн ИТХ төлөөлөгч ахмадын хорооны дарга Л. Хадбаатар, Дүүргийн соёлын ордны дарга Б.Минжүүр, Дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Чинбаатар болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.
Тус 130 дугаар бага сургууль нь энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 376 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд Япон Улсын “Хорикава сан” ТББ-ын санаачилга дэмжлэгээр 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Саяакагийн нэрэмжит” номын санг байгуулж, нээлтийн үеэр хүлээлгэн өгсөн юм. Шинэ номын санг иж бүрнээр тохижуулж, иж бүрэн номоор хангаж ажилласан байна.
Мөн 15 сурагчид цүнх, ном, дэвтэр хичээлийн хэрэглэл гардуулан өгч, цаашдын сурлагад нь өндөр амжилт хүслээ. Үүнээс гадна Хорикава сангаас тус 130 дугаар бага сургууль нь Япон улсын Тоуама мужийн Жоохама хотын бага сургуультай хамтын ажиллагаа тогтоож, багш, сурагч солилцоо явуулж, боловсролын чанарын шинэчлэлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.


















