130 гаруй машин осолджээ
Бельги улсад өчигдөр 130 гаруй машин мөргөлдсөн томоохон осол болжээ.
Мэдээллийн алба

Бельги улсад өчигдөр 130 гаруй машин мөргөлдсөн томоохон осол болжээ. Тус улсын баруун хэсгийн Бландерс мужийн Зоннебеке хотод гарсан уг осол нь хэт өтгөн манан буусантай холбоотой гэнэ. Хэргийн газар цагдаа, эмнэлэг болон холбогдох албаныхан ажиллаж байгаа хэдий ч өтгөн манангийн улмаас ажиллахад ихээхэн хүндрэл үүсч байгаа талаар мэдэгджээ. Одоохондоо нийт хэдий хэмжээний хохирол учирсан талаар тогтоох болоогүй байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байсан 10 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Осолд өртсөн жолооч нар “манан гэнэт л маш их болсон, яг л цагаан хананд тулсан юм шиг юу ч харагдахгүй байсан” хэмээн ярьцгаажээ.



















